mongol hel

2012-03-26

Зөвлөмж 3

Ангилал: шинэ мэдээ
Төгсөх ангийн сурагчдад Монгол хэлний хичээлээр өгөх зөвлөгөө Бүрэн дунд боловсрол эзэмшин сургууль төгсөх гэж буй сурагчдын мэдлэг чадварыг монгол хэл бичиг, уран зохиолын хичээлээр шалгаж үнэлнэ.Шалгалт нь тест сорил байх тул даалгаврын өгөгдлийг зөв ухаарч уншиж ойлгох. үг ба ухагдахууныг зөв сонгох, зөв нэр томьёог олж нөхөх, ойлголтуудыг зөв харгалзуулах, өгөгдлийн зөв буруу шийдлийг зөв олж тэмдэглэх чадвартай байхаас гадна онолын суурь мэдлэг чухал болохыг анхаарах шаардлагатай болно. Тиймээс шалгуулагч сурагчид нь уран зохиолын хичээлээр үзэж судалсан эх зохиолын агуулга, төрөл зүйл, үран дүр, уран яруу дүрслэх хэрэглүүр, зохиолын ишлэл жишээ, эх хэлний эх, өгүүлбэр, үг, бүтээврийн төвшний утга, бүтэц, хувиргал, хэл соёлын найруулгын онол ба  хэрэглээний дараах мэдлэг чадварыг эзэмшсэн байх шаардлагатай болно.Үүнд: 1. Мэдлэг - Хэлний нэгж, тэдгээрийн онцлог -Эхийн сэдэв, гол санаа -Эхийн агуулгын бүтцийн ангилал -Эхийн утгын бүтцийн ангилал -Эх, өгүүлбэрийн тулгуур ба түлхүүр нэгж - Үг ба бүтээврийн ойролцоо, эсрэг, төсөөт утга 2, Чадвар - Мэдлэгээ оновчтой хэрэглэх -Эх ба өгүүлбэрээс зөв санаа, үг өгөгдлийг олох - Даалгаврын өгөгдлийг зөв ухаарч уншиж, асуултын хариуг олох -Ойролцоо ухагдахуун хэллэг санаанаас оновчтой зөвийг олж тэмдэглэх -Үг, санааны өгөгдлийн дараалал, бүтэц, утгыг зөв ухаарах - Үг, өгүүлбэр, найруулгын алдаа зөв оношилж тэмдэглэх - Даалгаврыг гүйцэтгэхдээ цагаа зөв тооцох -Хариултаас зөвхөн нэгийг сонгох Амжилт хүсье Монгол хэлний багш Н.Анхбаяр
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 449 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

surgaltiih

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. baigaliinuhaan.blogmn.net
. odcomplex.blogmn.net
. niigmiinuhaan.blogmn.net
. 1surguuli

Найзууд

align="center">
flat fee listing gas coupons

Тоолуур

Миний блогийн 31818 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 14 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн